Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй Америкийн БХЯ-ны нийтэлсэн 2007 оны "Хятадын цэргийн хүчний тухай жил тутмын тайлан"-тай холбогдуулан дэвшүүлсэн сэтгүүлчийн асуултанд хариулахдаа Америкийн Батлан Хамгаалах Яамны энэ тайланд Хятадын цэргийн хүчин, цэргийн зардлыг санаатайгаар ихэсгэн хэлж, "Хятадын заналхийллийн онол" гэдгийг цаашид тараан, олон улсын харилцааны хэм хэмжээнээс ноцтой няцаж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцсон байна. Үүнд маш дургүйцэж , хатуу эсэргүүцэж байгаагаа Хятадын тал илэрхийлж байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Хятад улс нь Ази Номхон далайн бүс нутаг, дэлхийн энх тайванд тус дөхөм үзүүлэх чухал хүчин юм. Үүнд олон улсын хамтын нийгэмлэг өөрийн гэсэн үзэлтэй юм. Улс орны аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахын төлөө шаардлагатай батлан хамгаалалтын байгуулалт хийх нь аль ч бүрэн эрхт орны үүрэг хариуцлага болно. Америкийн талын тайланд "Хятадын заналхийллийн онол" гэдгийг сурталчилж байгаа нь буруу мөртөө дэмий юм гэжээ. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|