• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-29 18:57:35    
Америкийн төрийн нарийн бичгийн даргын туслах Хилл Хятадад айлчлана

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 29-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Тайвань районы удирдагч байсан Ли Дэн хүй 30-нд Японд айлчлахаар байгаад холбогдуулан Хятадын тал Японы талтай хатуу харилцаж байгаа бөгөөд Тайванийг тусгаарлахыг оролдогч хүчинд улс төрийн орон зай олгохгүй байхыг Японы талд шаардаж байна гэжээ.

      Америкийн төрийн нарийн бичгийн даргын туслах Хилл 30-нд Бээжинд хүрэлцэн ирнэ гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 29-нд Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

     Бээжинд байгаа хугацаанд Хилл Хятад Америкийн харилцаа, 6 талт хэлэлцээ зэрэг хамтаар сонирхож байгаа асуудлаар Хятадын талтай саналаа солилцоно гэж тэрээр тэмдэглэжээ. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/