Хятадын оюуны өмчийн эрхийн ажил хариуцсан үндэсний газрын дарга Тянь Ли пү хэлэхдээ, Сингапурыг хамарсан АСЕАН-ны улс орон бүхэнтэй Хятад улс оюуны өмчийн салбарт хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэжээ.
Тянь Ли пү 28-нд Бээжинд болсон Хятад Сингапурын оюуны өмчийн эрхийн дүрмийн эрдэм шинжилгээний бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс эрдэм шинжилгээний бага хурал, боловсон хүчин бэлтгэх, мэдээ мэдээллийг нийт дундаа хуваалцах зэрэг хэлбэрээр АСЕАН-ны улс орнуудтай оюуны өмчийн салбарт хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа үргэлжлэн идэвхтэй ахиулж, Азийн бүс нутгийн оюуны өмчийн эрхийн салбар дахь хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлнэ гэжээ./Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|