Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань Тайландын ерөнхий сайд Сурауд Чуланонттай 29-ний өдөр Бээжинд уулзав.
Тайландын Вангийн угсаагийнхан болон засгийн газар Хятад улс хоорондын харилцааг гадаад бодлогынхоо чухал байранд тавьсаар ирснийг Тан Жяшуань өндрөөр үнэлээд, Хятад Тайландын стратегийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй тус бүс нутгийн тогтвортой байдал хөгжил цэцэглэлд ч ашигтай юм. Хятад Тайландын найрсаг харилцааг үргэлжлэн хөгжүүлж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг цаашид ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж онцлов.
Ерөнхий сайд Чуланонт бол Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябаогийн урилгаар 28-ны үдээс хойно тусгай онгоцоор Бээжинд хүрэлцэн ирж, Хятад улсад 2 хоногийн албан ёсны найрсаг айлчлалаа эхлүүлж байна.\Уртнасан орчуулж, Урангоо хянав.\
|