• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-30 16:45:20    
Дэлхийн банкны тайланд Хятадын эдийн засгийн хэтийн төлвийг идэвхтэй төсөөлөв

Хятадын Олон Улсын Радио

      Дэлхийн банк 30-ны өдөр "Хятадын эдийн засгийн улирлын тайлан" нийтлэв. Хятадын эдийн засгийн хэтийн төлөв маш сайн, урьдчилсан тооцоогоор бүх оны дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 10.4% хувиар нэмэгдэх болно гэж тайланд үзлээ.

     Тайланд тэмдэглэхдээ, макро эдийн засгийн байдлаас үзэхэд Хятадын эдийн засгийн нийт эрэлт хэрэгцээ болон хангамж зохицонгуй нэмэгдэв. Оны эхний 1-р улиралд Хятадын эдийн засгийн нэмэгдэл урьдчилсан тооцооноос дахин давж, дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 2006 оны мөн үеийнхээс 11 хувиар давлаа. Үүний гол шалтгаан нь мөн л гадаад худалдаа болон хөрөнгө оруулалт нэмэгдсэн явдал болно гэжээ.

     Хятад улсад тулгарч байгаа гол эрсдэл мөн л хөрөнгө оруулалтын нэмэгдэл хэт түргэн байгаа болно, цаашид эдийн засгийн бүтцэд зохицуулалт хийх шаардлагатай байна гэж тайланд тэмдэглэв. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/