Олон улсын хүүхдийг хамгаалах өдөр 6-р сарын 1-ний баяр ойртохын хирээр, Хятадын Мэдээлэл, хэвлэлийн ерөнхий газар 30-ны өдөр, Бээжинд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын хүүхэд залуучуудад 100 төрлийн сайн номыг 4 дэх удаагаа танилцуулав.
2004 оноос эхлээд, Хятадын Мэдээлэл, хэвлэлийн ерөнхий газар нь жил бүрийн 6-р сарын 1-ний баяраас өмнөхөн хүүхэд залуучуудын уншууштай шилдэг сайн номуудыг танилцуулж, залуу бага уншигчид болон нийгэм нийтийн гүн сайшаалыг хүлээж байгаа юм байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|