• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-05-31 14:49:49    
Голмууд Лхасыг холбосон төмөр замын орчин ахуйг хамгаалах тухай шалгалтын ажил эхлэв

Синьхуа Агентлаг

     30-ны өдөр Хятадын байгаль орчныг хамгаалах үндэсний ерөнхий газар Төмөр замын яамтай хамтран холбогдох салбар, мэргэжилтнүүдийг зохион байгуулан Хөх нуураас Түвд хүрэх төмөр замын Голмуудаас Лхас хүрэх хэсгийн ашиглалтанд орсон барилгын ажилд хүрээлэн байгаа орчныг хамгаалах тухай шалгалт хийж эхэлсэн байна.

     Хөх нуур Түвдийг холбосон төмөр замын Голмуудаас Лхас хүрэх хэсэг нь Хөх нуур Түвдийн өндөрлөгийн төв хэсгээр өнгөрөн, зам дагуугийн уур амьсгалын нөхцөл байдал өвөрмөц онцлогтой, хамгаалалтанд авах үнэ цэнэтэй ховор чухал устах шахсан зэрлэг амьтан ургамлын төрөл зүйл олон байгаа юм. Өндөрлөгт байгаль орчинд нөлөө багатай төмөр зам тавихын төлөө төмөр замын салбарынхан зам дагуугийн экологийн орчин ахуй эмзэг районд амьтны нүүдлэн явах гарц байгуулж, газрын хөрсийг хамгаалах дахин сэргээх зэргийн иж бүрэн арга хэмжээнүүд авсан байна. Байгаль орчныг хамгаалах төсөлд оруулсан хөрөнгө нь 1 тэрбум 540 сая юаньд хүрч, энэ нь барилгын нийт хөрөнгө оруулалтын 46%-д хүрсэн байна. \Урангоо орчуулж, Буян хянав\