3-ны өдөр ХКН-ын Гүйжөү мужийн хорооны нарийн бичгийн даргын орлогч Ван Фүюй Гүйян хотод Хятад, Оросын найрамдлын аялалын Хятадад хийж байгаа аялалын сурвалжлагын хэсгийн сэтгүүлчдийг хүлээн авч уулзан, үзэсгэлэнт сайхан Гүйжөү мужийг Оросын ард түмэнд танилцуулахыг Оросын хэвлэл мэдээллийнхнээс хүссэн байна.
Ван Фүюй хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Үүйжөү муж болон Оросын хэлхээ холбоо тасралтгүй гүнзгийрч байна. Хятадад хийж байгаа аялалын сурвалжлагын хэсгээр дамжуулан Хятад, Орос хоёр ард түмэн харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, найрамдлаа зузаатгахыг хүсч байна гэжээ.
Уулзалтын дараа сурвалжлагын хэсгийн сэтгүүлчид Үүйжөүгийн Мяо үндэстний тосгонд сурвалжлага хийсэн байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|