Хятадын ГХЯ-ны сайдын туслах Цүй Тянькай 4-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, 8-ын бүлэг болон хөгжиж байгаа улс орнуудын удирдагчдын яриа хэлэлцлийн үеэр, Хятад улсын Дарга Хү Жиньтао цаг агаарын өөрчлөлтийн асуудалтай холбогдуулан Хятад улсын үзэл бодол, зорилтыг дэлгэрэнгүй өгүүлэх болно гэлээ.
Хятадын Засгийн газар цаг агаарын өөрчлөлтийг дээд хэмжээнд чухалд үзэж, Хятадын ард түмэнд хариуцлага хүлээх, бүх хүн төрөлхтөний хамтын ашиг сонирхолд хариуцлага хүлээх, үр хүүхэдээ хариуцлага хүллэх байр сууриар уг асуудлыг зохицуулж байгаа юм гэж тэр тэмдэглэжээ.
Цүй Тянькай цааш нь хэлэхдээ, Хятад улс үргэлжлэн хөгжих замаар цаашид замнаж, олон улсын хэмжээн дэх цаг агаарын салбарын хамтын ажиллагаанд нааштай оролцон тус дөхөм үзүүлж, үргэлжлэн хөгжихийг дэмжсэн нөхцөлд, "Цаг агаарын өөрчлөлтийн тухай НҮБ-ын ерөнхий конвенц" болон "Киутогийн портокол"-оор гол кам сжваг болгон хамтын ажиллагаа өрнүүлнэ гэжээ. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\
|