3-ны өдөр Хятадын баруун өмнөдийн Юннань мужийн Пү-эр хотын нутагт болсон 6.4 баллын газар хөдлөлт нь тухайн нутагт ноцтой гарз хохирол учруулав, өнөө гамшгаас авран туслах ажил алхам дараатай явагдаж байна.
Өнөөгийн байдлаар, газар хөдлөлтөд 300 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд түүний дотор 3 хүн нь нас барсан байна. Гамшигт өртсөн нийт иргэдийн тоо 180 мянга гаруйд хүрчээ.
Газар хөдлөлт болсны дараахан, Хятадын Төрийн зөвлөл гамшигт нэрвэгдсэн нутагт ажлын хэсэг түргэн илгээсэн бөгөөд Хятадын Иргэдийн засаг захиргааны хэрэг эрхэлсэн яам, Хятадын Газар хөдлөлтийн хэрэг эрхэлсэн ерөнхий газар зэрэг салбар ч гамшигт нэрвэгдсн нутагт ажлын хэсэг илгээж, туслан ажиллуулж байна. Өнөө гамшигт нэрвэгдсэн нутгийн холбоо, зам, цахилгаан холбоо зэрэг дэд бүтэц үндсэндээ хэвийн байдалд орж, гамшиг болсон нутгийн иргэдийг аюулгүй газарт түр шилжүүлэн, гэмтэж бэртсэн хүмүүсийг цаг тухайд нь эмчлүүлсэн байна. Гамшгаас авран туслах ажил эхний үр дүнд хүрчээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|