2006 онд Хятадын байгаль орчны чанар ерөнхийдөө тогтуун байлаа гэж Хятадын Байгаль орчныг хамгаалах үндэсний ерөнхий газрын орлогч дарга Жан Лижюнь 5-ны өдөр Бээжинд хэлсэн банйа.
Жан Лижюнь мөн өдөр Бээжинд хийлгэсэн Хятадын байгаль орчны байдлын тухай хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ, Хятадын Байгаль орчны хяналтын үндэсний сүлжээний хянан шалгасан дүнгээс үзэхэд, ноднин Хятадын хөрсний гадаргын ус дунд зэргийн бохирдолтой, гол болох хотын ундны усны чанар ерөнхийдөө сайн байна. 2005 онтой харьцуулахад, шалгалтад хамрагдсан 500 гаруй хотын агаарын чанар ерөнхийдөө сайжирч, чимээ шуугианы байгаль орчны байдал нэлээд сайн, цацраг байгаль орчны байдал сайн байна. Үүнээс гадна ноднин жилийг дуустлах байдлаар, Хятад улсад байгалийн дархан цаазтай олон төрлийн, адил бус зэрэглэлийн бүс 2400 орчим байж, нийт талбай нь 15 сая гаруй га-д хүрсэн байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\
|