Бээжингийн олимпийн ордон талбайг нүүлгэн шилжүүлэх ажилд хамрагдсан оршин суугчдыг тав тухтай төвхнүүлж нэг ч айлыг Бээжингээс нүүлгээгүй юм гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 5-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэллээ.
Өөр мэдээнд тэмдэглэснээр, Швейцарийн Женев-т байрлаж байгаа хүний эрхийн нэг байгууллага тун саяхан тайлан нийтэлж, Бээжингийн олимпийн наадмын нүүлгэн шилжүүлэх ажил нь зарим оршин суугчдад муу үр дагавар авчирсан юм гэжээ. Үүнд чиглүүлэн Жян Юй хэлэхдээ, уг байгууллагын хэлсэн дээрх үг нь ямарч үндэс баримтгүй юм гэжээ.\Алтаннавч орчуулж, Буян хянав\
|