Шанхайн цагдаа хүн барьцаалсан нэг хүнийг 6-ны орой устгаж, барьцаалагдсан охиныг аварсан байна.
Шанхайн цагдаагийн байгууллага 6-ны үдээс хойш Шанхай нэг KFC-д нэг эрэгтэй хутгаар 4 настай нэг охиныг барьцаалсан тухай мэдээлэл авсан байна.
Цагдаа энэ гэмт этгээдтэй 7 цаг орчим хэлэлцээ хийсэн бөгөөд мөн оройн 12 цаг 40 минутын үеэр гэмт этгээд барьцаалагдсан охины амийг хороох гэж байхад нь цагдаа буудсан юм байна.
Цагдаагийн байгууллага өнөө энэ хэргийг цаашид шалгаж байна, энэ гэмт этгээд хэн болох болон ямар учраас ингэж хүүхэд барьцаалсан нь тодорхойгүй байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|