Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 7-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Японы талын Ли Дэнхуйгийн Японд айлчлахыг зөвшөөрсөнд дахин дургүйцлээ илэрхийлсэн байна.
7-ны өдрийн үдээс өмнө, Ли Дэнхуй ахас ихсийн сүнсийг тахих шалтгаар Токиод дэлхийн 2-р дайны үеийн Японы А зэрэглэлийн дайны гэмт хэрэгтнийг тахиж байгаа Ясүкүни сүмд мөргөл үйлдсэн байна. Жян Юй хэлэхдээ, Ли Дэнхуйгийн Японд хийж байгаа үйл явдлаас тэрээр чухам юу хийх гэж байгааг нийтээрээ мэдэж болох юм гэжээ. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав\
|