Хөх мөрний гурван хавцлын барилгын баруун эргийн цахилгаан станцын анхны цогцолбор сар гаруйн турш ажиллаад 11-ний үдээс өмнө албан ёсоор цахилгаан сүлжээнд орж цахилгаан гаргаж эхэлсэн байна.
Гурван хавцлын цахилгаан станц 700 мянган киловаттын хүчин чадалтай 26 цогцолбор угсрах төлөвлөгөөтэй юм. Үүнд зүүн эргийн 14 цогцолбор нь 2005 оны 9-р сард бүтнээрээ ашиглалтад орж, энэ жилийн 5-р сарыг дуустлах байдлаар цахилгаан гаргасан нийт хэмжээ нь 160 тэрбум киловатт цагаас давжээ. Баруун эргийн 12 цогцолборын 4 нь энэ жил ашиглалтад орж цахилгаан гаргах болно.
1 2
|