Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Чинь ган 13-ны өдөр хэлэхдээ, Америкийн зарим улс төрийн хүчнүүд хүйтэн дайны сэтгэхүй болон улс төрийн хэрэгцээгээсээ үүсч, үзэл ухамсарын хэлбэрт нөлөөлөн, нийгмийн байгууллыг харшилдуулж байгаа нь цаг үеийн урсгалыг сөрч байгаа үйл ажиллагаа мөн тул энэ нь хүний сэтгэлийг олохгүй юм гэжээ.
Сүүлийн өдөр Америкийн нэгэн сангийн хийсэн "коммунистчуудын засаглалын хор хөнөөлийг амсагчидын дурсгалын хөшөө"-г суурилуулах ёслол гэгчид, Америкийн удирдагч оролцсон бөгөөд хэлсэн үгэндээ Хятад улсыг зэмлэн буруушаасан байна.
Чинь ган уг хэрэгт холбогдуулан сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, Америкийн талын үг яриа үйл ажиллагаанд Хятадын тал маш их дургүйцэж, хатуу эсэргүйцэл ирэлхийлсэн бөгөөд Америкийн талтай хатуухан харилцаж байна гэж хэлсэн байна.\Уртнасан орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|