• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-14 11:01:00    
Бээжингийн олимпид дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна

Синьхуа Агентлаг

      Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангахын төлөө, Бээжингийн олимпийн наадамд аюулгүйн хамгаалалтын талын мэдээлэл болон техникийн дэмжлэг үзүүлэхэд Холбооны мөрдөн байцаах газар бэлэн байна гэж Америкийн Холбооны мөрдөн байцаах газрын даргын туслах Томас Фуентес 13-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

     Тэрээр мөн өдөр Америкийн элчин сайдын яаманд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадмын үеэр Хятад улс гадаадын маш олон хүнийг хүлээж авах болно, энэ нь аюулгүй байдлын талын их олон асуудал бий болгож мэднэ. Хятадын цагдаагийн байгууллага туршлага сайтай, хүмүүсийнх нь ур чадвар өндөр, гэвч Холбооны мөрдөн байцаах газрын дэлхийн аюулгүй байдлын мэдээллийн сүлжээний давуу тал нь Хятадын талд ашигтай, Хятадын цагдаагийн байгууллагын олимпийн наадмын хамгаалалтын түвшинг дээшлүүлэхэд ашигтай юм гэжээ. \Цэцэн орчуужл, Баясгалан хянав\