Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао айлчилж ирсэн Палестины үндэстний эрхт байгууллагын гадаад хэргийн сайд Зиад Абу-Амртай 14-ний өдөр Бээжинд уулзав. Хятадын гадаад харилцааны яамны сайд Ян Жечи Амртай хэлэлцээ хийлээ.
Ян Жечи хэлэхдээ, "Арабын энх тайваны санаачлага " болон Олон улсын хамтын нийгэмлэгийн энхийг ахиулах хүчин чармайлтыг Хятад улс дэмжиж, Палестин Израилийн энхий хэлэлцээг ахиулан дундад дорнодын асуудлыг бүх талаар зохицуулахад бүтээлч үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ. /Урангоо орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|