Өнгөрсөн жилийн 7-р сарын 1-д Хөхнуур Түвдийн төмөр зам ашиглалтанд орсноор, Түвдийн аялал жуулчлал бүх талаар түргэн хөгжих үе шатанд орж, малчин тариачид аялал жуулчлалын үр ашгийг эдэлж байгаа юм.
Өнгөрсөн жилд түвд нь давхардсан тоогоор 2 сая 500 мянган жуулчдыг хүлээн авч, энэ оны эхний 5 сард 670 мянган хүнийг хүлээн авсан байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 70 хувиар өссөн байна. Түвдийн хөдөө тосгонд, иргэд нь түвдийн онцлогтой гэр бүлийн буудлыг ажиллуулж, аялал жуулчлалын дурсгалын бараа бүтээгдэхүүнийг зарж байна.
Түвдийн өөртөө засах районы аялал жуулчлалын хэрэг эрхэлсэн газрын тоо бүртгэлээс үзвэл, 2006 онд түвдийн олон нутгийн 29 мянган малчин тариачид аялал жуулчлалын ажил төрөлд оролцож, хүн бүрийн дундаж орлого нь 5300 гаруй юаньд хүрсэн юм байна. \Урьхан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|