Сурвалжлагч ӨМӨЗР-ны байгаль орчныг хамгаалах салбарыг сурвалжилснаар, Өвөр Монгол энэ онд илчийн хүчээр цахилгаан үүсгэх жижиг цогцолборыг хасах, хүхрийн давхар исэл ялгаруулахыг сайжруулах зэрэг 5 төрлийн арга хэмжээ авч цахилгаан эрчим хүчний ажил төрлийн хүхрийн давхар ислийг гаргах хэмжээг багасгах ажлыг эрчимжүүлж, 2010 он гэхэд бүх өөртөө засах районы цахилгаан эрчим хүчний ажил төрлийн хүхрийн давхар исэл гаргах нийт хэмжээг 2006 оныхоос 9.96% багасгаж, 687 мянган тоннд хүргэх юм банйа.
Өвөр Монголын Өөртөө Засах Районы Байгаль орчныг хамгаалах газрын мэдээнээс үзэхэд, 2006 онд Өвөр Монголын хүхрийн давхар исэл гаргасан хэмжээ 1 сая 557 мянган тоннд хүрч, 2005 оныхоос 6.9% нэмэгджээ. Энэ оны сүүлчээс өмнө бүх өөртөө засах районы илчийн хүчээр цахилгаан үүсгэх бүх цогцолбор нь сүлжээний хяналтын системд хамрагдаж, стандарт ханган, хүхрийн давхар исэл гаргасан хэмжээг багасгах хэрэгтэй гэж ӨМӨЗР онцлон тогтоосон байна. / Пэрлаймаа орчуулж, Номин хянав/
|