Сурвалжлагч 18-ны өдөр Хятадын Мэдээ Мэдээллийн Аж Үйлдвэрийн Яамнаас мэдээлснээр, 2010 он гэхэд Хятадын гацаа суурин бүхэнд өргөн сүлжээтэй болох юм байна.
Сүүлийн үеийн тоо бүртгэлд харуулснаар, өнөө Хятад улсад интернетийн сүлжээг 144 сая гаруй хүн ашиглаж байна, тэдний 97 сая нь өргөн сүлжээ ашиглаж байна. Гэвч эдийн засаг нийгмийн хөгжил тэнцвэргүйгээс болж, зүүн баруун бүс нутаг, хот хөдөөгийн хооронд маш их зөрөөтөй байна. Ноднин жилийн сүүлчийн байдлаар, Хятадын хот хөдөөгийн сүлжээ ашиглагчид түгээмэлжсэн хэмжээ болон хөдөө тосгоны сүлжээ ашиглагчид түгээмэлжсэн хэмжээ нь тус бүр 20.2 хувь болон 3.1 хувь байж, хот хөдөөгийн хооронд маш их зөрөөтэй байна. \Пэрлаймаа орчуулж Баясгалан хянав\
|