2006 оноос 2010 онд Хятадын төв Засгийн газраас Түвдийн дэд бүтцийн байгуулалт хийх болон тариачин малчдын амьдрал, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг сайжруулах ажлыг 78 тэрбум юаниар санхүүжуулна.
Хятадын Түвдийн Өөртөө Засах Районы дарга Чянбапинцо 20-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгджээ.
Чянбапинцо хэлэхдээ, Түвдийн хөгжил нь төв Засгийн газрын олон жилийн дорвитой тэмжлэгээс салж чадахгүй юм. Төв Засгийн газраас Түвдийн хөгжилд ашигтай их олон цуврал бодлого, арга хэмжээ боловсруулан тогтоосон төдийгүй бас их хэмжээний хөрөнгө мөнгөөр Түвдийн хөгжилд туслалцаа үзүүлж, Түвдийн санхүүгаас 10 юань заруулахад 9 юанийг нь төв Засгийн газраас санхүүжуулж байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|