Тариачдыг Бээжингийн олимпийн наадмын шууд нэвтрүүлгийг үзэж сонч чадах болгохын тулд, Хятадын Засгийн газраас хөрөнгө оруулалтын эрч хүчээ нэмэгдүүлж, 2008 оны 6-р сарын сүүлч болтол төвийн радио телевизийн кабелийн сүлжээний бус нэвтрүүлгийн бүрхцийн төлөвлөгөөний зорилтыг биелүүлэхээр чармайх юм байна.
2007 онд төвлөрсөн төсвөөс 2 тэрбум 500 сая юаний тусгай хөрөнгө мөнгөөр санхүүжуулж, төвийн радио телевизийн кабелийн сүлжээний бус нэвтрүүлгийн бүрхцийн ерөнхий зорилтоо биелүүлэхэд санхүүгийн баталгаа хангана гэж Хятадын Сангийн Яамны хариуцлагтан 21-ний өдөр мэдэгдэжээ.
Кабелийн сүлжээгээр дамжуулах нь төлбөр авдаг тул, зарим тариачид төлж чадахгүй байдаг юм. Кабелийн сүлжээнээс бусад нэвтрүүлгийн бүрхэц нь хөдөө нутагт авч хэлвэл, радио сонсч телевизийн нэвтрүүлэг үзэх хамгийн хямд мөртөө хамгийн дөхөм арга хэлбэр болдог байна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\
|