Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 22-ны өдөр Бээжинд Европын Холбооны эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дарга Димитрис Димитриадистай уулзах үе, Европын Холбоотой хамтаар чармайж байгаад, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр, стратегийн тал бүрийн түншлэлийн харилцаагаа байнга өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд Хятад улс бэлэн байна гэж илэрхийлсэн байна.
Жя Чинлинь хэлэхдээ, Хятад улс Европын Холбоотой харилцаагаа хөгжүүлэхийг чухалд үзэж, Европын Холбооны интеграцчилах үйл явцыг дэмжиж байна, Европын Холбоо нь олон улсын үйл хэрэгт нэн идэвхтэй бүтээлч үүрэг гүйцэтгэхийг сайшааж байна гэжээ.\Пэрлаймаа, Алтаннавч орчуулж О.Дарамбазар хянав.\
|