22-ны өдөр Бээжинд Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао айлчилж ирсэн Иракын ерөнхийлөгч Жалал Талабанитай уулзах үе хэлэхдээ, Иракын зээлийг хөнгөлөн, зохих тусламж хангахад Хятад Улс бэлэн байна гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, Өнөө Иракын сэргээн босголт яг зангилаагийн үе шатандаа явагдаж байна. Иракын ард түмэн яриа хэлэлцэлээр дамжин үндэстэн эе зохицонгуй, байдал тогтуун, эдийн засаг хөгжисөн байдлыг цаг алдалгүй биелүүлэхийг Хятадын тал хүсч байна. Хятадын засгийн газар Хятад Иракын харилцааны хөгжлийг чухалд үзэж, Иракын талтай хамтаар чармайж, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай үндэс дээр, хоёр орны бүх салбарын найрсаг хамтын ажиллагаа тасралтгүй хөгжихийг ахиулахад бэлэн байна гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж/
|