Хятадын Гадаад Харилцааны сайд Ян Жечи 24-ний өдөр Бээжинд "Хятад Оросын найрамдлын аялал-Хятад дахь аялал" сурвалжлагын нэгдсэн хэсгийнхэнтэй уулзах үе, "Хятад дахь аялал" ажиллагаа амжилтад хүрсэнд баяр хүргэж, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны цаашдын хөгжилд хоёр орны хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд нэн их хувь нэмэр оруулахыг хүссэн байна.
Хятад Оросын харилцаа, Хятад Оросын "улсын жил" арга хэмжээ баялаг үр дүнд хүрснийг Ян Жечи өндрөөр үнэллээ. Энэ жилийн 3-р сард Дарга Хү Жиньтао болон Ерөнхийлөгч Путин Хятад Оросын ирэх 10 жилийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааны хөгжлийн зарчим зорилтыг хамтаар тогтоосон юм. Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг нямбай хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятад Оросын харилцааг өндөр түвшинд байнга хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж тэрээр онцолсон байна. Тэрээр бас хоёр орны хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд үргэлжлэн чармайж, солилцоогоо нэмэгдүүлэн, Хятад Оросын найрмдалын төлөө нэн их хүчин зүтгэл гаргахаыг хүсч байна гэж илэрхийлсэн байна.\Уртнасан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|