Монголын УИХ-ын даргаар сонгогдсон Данзангийн Лүндээжанцанд БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 21-ний өдөр цахилгаан утас илгээж, БХАТИХ-ын Байнгын Хороо, мөн өөрийнхөө нэрээр түүнд цогтой халуун баяр хүргэжээ.
Ү Бангүө баярын цахилгаан утсандаа, Хятад Монгол хоёр орон бол найрсаг хөрш юм. Хоёр орны парламент хоорондын солилцоо, хамтын ажиллаганы харилцаа ялгам хөгжиж байна. Хоёр орны парламент хоорондын найрсаг харилцааг цаашид хөгжүүлэн, Хятад Монгол хоёр орны сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцааны байнгын хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тул, эрхэмсэг ноён тантай хамтаар хүчин чармайлт гаргахад би бэлэн байна гэлээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|