
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын Дарга Хү Жиньтао 25-ны өдөр ХКН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Сургуулийн муж яамны зэрэглэлийн боловсон хүчний мэргэжил дээшлүүлэх курст үг хэлэхдээ, үзэл санаагаа цаашид чөлөөлж, өөрчлөлт хийж нээлттэй байхыг баримтлан, шинжлэх ухаанч хөгжлийг ахиулж, эвсэг зохицонгуй нийгэм байгуулахад тус дөхөм үзүүлж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын төлөө чармайх хэрэгтэй гэж онцлов.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг цаашид өөрчилж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгон, улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлж, социалист улс төрийн тогтолцоог боловсронгуй болгон хөгжүүлэх явцыг байнга ахиулан, соёлын хөгжил, их хөгжил цэцэглэлтэд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, шинэ зуун, шинэ үе шатанд Хятадын хөгжил нь түүхт шинэ эхлэл гараагаа авч байна. Шинжлэх ухаанч хөгжлийг ухамсраараа ахиулж, хөгжил нь ард түмний төлөө байх, хөгжихөд ард түмэнд түшиглэх, хөгжлийн үр өгөөжийг ард түмэнд хүртээх хэрэгтэй, Хятадын онцлогтой социализмын нэн саруул уудам хөгжлийн ирээдүй тийш хөгжихөд хэтийн төлөвийг нээхийн тулд чармайх хэрэгтэй гэжээ. \ Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.
|