• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-27 17:45:35    
"Нэг орон, хоёр систем"-ийн бодлого Шянганд амжилттай хэрэгжсэн нь эх орны энх тайвнаар нэгдэхэд тус дөхөм үзүүлэх болно

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг эрхлэх албаны хэвлэлийн төлөөлөгч Ян И 27-ны өдөр хэлэхдээ, "Нэг орон, хоёр систем"-ийн бодлого Шянганд амжилттай хэрэгжихийн хирээр, Тайваний нэн олон ах дүү нар уг бодлогыг ойлгож зөвшөөрч, улмаар эх орны энх тайвнаар нэгдэх үйл явцыг ахиулах болно гэлээ.

      Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Ян И хэлэхдээ, Шянган эх орныхоо мэдэлд шилжсэнээс хойш 10 жилд "нэг орон, хоёр систем", "шянганчууд Шянганаа удирдах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугамыг баримталж, Шянганы хөгжил цэцэглэл, тогтвортой байдал байнга бэхжин хөгжиж, дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтад хүрсэн юм. Үүний зэрэгцээ, Шянган Тайваний хоолойн хоёр эргийн хооронд гүүр холбоосын үүрэг гүйцэтгэж байна. Жил болгон Шянганаар дамжин эх газарт ирж байгаа Тайваний ах дүү нар давхардсан тоогоор 3 саяд хүрч байгаа бөгөөд Шянганаар дамжин хийж буй Тайваний хоолойн хоёр эргийн шууд бус худалдааны нийт хэмжээ нь жил тутамд 10 тэрбум ам.доллараас давж байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\