• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-28 14:00:12    
2010 онд Хятадын их дээд сургуулийн элсэлтийн хэмжээ 25 хувьд хүрнэ

Синьхуа Агентлаг

    Хятадын их дээд сургуулийн чичээл сургалт нь "дээд зэрэглэлийн чадвартан бэлтгэн хүмүүжүүлдэг" үе шатнаасаа "олон нийтэд боловсрол хүртээх" үе шатанд дэвшин орсон байна. 2010 гэхэд Хятадын их дээд сургуулийн элсэлтийн хэмжээ 25 хувьд хүрэх болно. Энэ нь их дээд сургуулийн боловсрол хүртэх насны залуучуудын доторхи 4 хүн тутмаас 1 нь оюутан байх болох болно гэсэн үг юм.

    2006 онд Хятадын их дээд сургуулийн элсэлтийн хэмжээ 22 хувьд хүрсэн. Их дээд сургуулийн боловсрол хүртэж байгаа хүний тоог үзвэл, 2006 онд 25 саяд хүрчээ. 2010 он гэхэд уг тоо цаашид нэмэгдээд 30 саяд хүрэх болно гэж Хятадын Боловсролын Хөгжлийн Судалгааны Төвийн захирал Жан Ли 27-ны өдөр Шанхай хотноо болсон боловсролын асуудлаархи чуулга уулзалт дээр хэлсэн байна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбаззар хянав.\