• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-06-28 15:26:07    
"Бээжингийн долоо хоног" Москвад эхлэв

CRI

 

    ОХУ-т зохиогдаж байгаа "Хятадын жил"-ийн чухал арга хэмжээний нэг болох "Бээжингийн долоо хоног" 27-ны өдөр Москвад эхлэв. Бээжин хотын дарга Ван Чишань, Москва хотын дарга Лузков Москвагийн Станиславский театрт болсон нээлтийн ёслолын уран сайхны тоглолтод хамтаар оролцсон бөгөөд тус тус үг хэлсэн байна.

 

    Ван Чишань хэлэхдээ, Бээжин, Москва найрсаг хот бололцсон 12 жилийн турш, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан техник, соёл зэрэг олон салбарт өргөн хүрээний харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлсэн байна. Өнгөрсөн онд "Москвагийн долоо хоног" Бээжинд амжилттай болж, Бээжингийн хүн ардад маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн юм. Москвад болж байгаа Бээжингийн энэ долоо хоногийн арга хэмжээ нь хоёр хотын харилцаанд шинэ хүч сэлбэж, хоёр ард түмний үеийн үеийн найрамдалд гэрэл гялбаа нэмэх болно гэжээ.

 

   "Бээжингийн долоо хоног" амжилттай болохыг Лузков хүсэн ерөөж, Москва, Бээжин хоёр хотын найрамдал байнга гүнзгийрч, хоёр орны найрамдал өнө мөнхийн байхыг хүсэн ерөөсөн байна. \Цэцэн орчуулж, Номин хянав\