Монгол улсын Ерөнхий Сайд Миегомбын Энхболд 28-ны өдөр, айлчилж хүрсэн ХКН-ын Төв Хорооны Суртал Ухуулгын Хэлтсийн орлогч дарга, Радио Кино Телевизийн үндэсний ерөнхий газрын дарга Ван Тайхуатай уулзахдаа, Монгол Хятад хоёр орны радио телевизийн харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Монголын тал бэлэн байна, энэ нь хоёр орны олон салбарын харилцааны хөгжилд ашигтай юм гэж хэлсэн байна.
Энхболд хэлэхдээ, хоёр орны суртал ухуулгын салбар, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Монгол улсын засгийн газар чухалчилдаг, Хятадын Олон Улсын Радио, Хятадын Өвөр Монголын телевиз болон Монголын Үндэсний Радио Телевиз сайн сайхан хамтран ажиллаж байна. Хятадын төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны радио телевизийн хамтын ажиллагааны харилцааг цаашид эрчимжүүлэхэд болно гэжээ.
Ван Тайхуа хэлэхдээ, Хятадын Ардын Төв Радио, Хятадын Олон Улын Радио, Хятадын Төв Телевиз, Хятадын Өвөр Монголын Телевиз нь Монгол улсын радио телевизүүдтэй нэвтрүүлгээ солилцох, ажилтнаа харилцан ажлуулах зэрэг талаар маш сайн хамтран ажиллаж байна гэжээ.\Уртнасан очруулж, Э.Цогзолмаа хянав\
|