7-р сарын 1-ний өдөр, Шэньжэнь, Шянганы 10 мянга гаруй хүүхэд залуучууд Шэн жэньд Шянганы эх орныхоо мэдэлд шилжсэний 10 жилийн ойд зориулан "Цэцэглэн хөгжсөн 10 жил" үдэшлэг хийж, Шянган болон дотор газрын урлагийн нэрт хүмүүс тоглолтонд оролцов.
Үдэшлэгийг Шянганы засаг захиргааны онцгой районы засгийн газар болон Шэньжэнь хотын ардын засгийн газар эрхлэн явуулсан байна. Шянганы засаг захиргааны онцгой районы засаг дарга Зэн Инчүань мөн өдрийн үдээс өмнө дөнгөж томилогдсон засгийн газрын хэсэг албаны хүмүүсээ дагуулан энэ хоёр газрын хүүхэд залуучуудын хамт үдэшлэгийг сонирхон үзсэн байна.
Энэ үдэшлэг нь "Шянганы эх орныхоо мэдэлд шилжсэний 10 жилийн ойг тэмдэглэх Шэньжэнь, Шянганы 10 мянган хүүхэд залуучуудын өргөн их ажиллагаа"-ны нэг хэсэг болно. Мөн өдөр, Шянганы 5000 гаруй хүүхэд залуучууд Шэньжэньд ирж, Шэньжэний хүүхэд залуучуудтай төрөл бүрийн солилцоо хийсэн байна.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|