• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-02 10:52:48    
Күнзийн 156 дээд сургууль байгуулав

Рэнь Минь Ри Бао Сонин

    Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд Күнзийн дээд сургууль болон хичээлийн танхим 156 ажиллаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн 54 улс орон, газар нутагт тархаж, тэдгээр орны хүн ардын хятад хэл хятадын хэл соёл сурч, орчин үеийн Хятад улсыг ойлгох чухал боломж болсон байна.

    Хятадын дэлхийн улс орнуудад хятад хэлний сургалт явуулах ажлын үндэсний удирдах хэсгийн тамгын газрын холбогдох хариуцлагатай хүний танилцуулснаар, өнөө 205 байгууллага Күнзийн дээд сургууль юм үү Күнзийн хичээлийн танхим байгуулах өргөдлөө өгөөд байна. Энэ оны сүүлч гэхэд, дэлхийн хэмжээнд Күнзийн дээд сургууль болон хичээлийн танхим 200-д хүрэх юм байна.

    Хятадын дэлхийн улс орнуудад хятад хэлний сургалт явуулах ажлын үндэсний удирдах хэсгийн тамгын газар нь олон улсын хятад хэлний чадварын стандарт болон олон улсын хятад хэлний багшийн чадварын стандарт тогтоож байна. Үүнээс гадна, энэ газар нь энэ оны сүүлийн хагаст Бээжинд дэлхийн Күнзийн дээд сургуулийн 2-р их хурал хуралдуулахаар төлөвлөж байгаа юм байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\