Шянганы Засаг захиргааны онцгой районы Хөдөлмөр үйлчилгээ, асрамжийн газрын дарга Жан Жяньзүн 2-ны өдөр хэлэхдээ, Шянган эх орныхоо мэдэлд шилжсэний 10 жилийн хугацаанд, онцгой районы засгийн газар болон нйгмийн асрамжийн салбарууд хамтаар чармайсны дүнд, Шянганы нийгмийн асрамжийн үйлчилгээ хангалттай хөгжсөн байна гэжээ.
Жан Жяньзүн "Нийгмийн асрамжийн салбарын Шянган эх орныхоо мэдэлд шилжсэний 10 жилийн ойг тэмдэглэх ёслол" дээр танилцуулж хэлэхдээ, 2006 оноос 2007 онуудад, онцгой районы засгийн газрын асрамжийн зардал 32 тэрбум 800 сая шянган долларт хүрч, засгийн газрын боловсролын зардлын дараа л орж байгаа 2-р их салбар болсон байна. Засгийн газраас санхүүжүүлсэн нийгмийн асрамжийн мөнгө 10 жилд 80 хувиар нэмэгдсэн байна гэжээ.
Жан Жяньзүн хэлэхдээ, 1997 оноос одоо болтол, нийгмийн асрамжийн газраас засгийн газрын бус байгууллагад олгосон тусламжийн нэмэгдэл ч 50 хувиас давсан байна. Онцгой районы засгийн газар болон засгийн газрын бус байгууллагууд нягт хамтран ажиллаж, холбогдох үйлчилгээнүүдийг үйлчлүүлэгчийн шаардлагад ихэд нийцүүлсэн байна гэжээ.\Буян орчуулж, Цэцэн хянав\
|