"Хулсны баавгайн нутаг Үзэсгэлэн сайхан Сычуань" мэдлэгийн асуулт хариултын уралдаанд тусгай байр эзэлсэн сонсогчдод шагнал гардуулах ёслол 7-р сарын 4-ний өдөр Хятадын нийслэл Бээжинд боллоо. Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх хятадын хорооны орлогч дарга ноён Лүө Хаоцай дэлхийн адил бус улс орноос ирсэн сонсогчдод шагнал гардуулсан байна.
Энэ удаагийн уралдааныг манай радио болон Сычуань мужийн захиргаа хамтран зохион явуулж байна. Өнгөрсөн оны 11-р сараас эхлэн нийт 5 сарын хугацаанд ХОУР нь 43 төрлийн хэлээр радио болон онлайгаар даян дэлхийн улс түмэнд Сычуаний аялал жуулчлалын эх баялаг, өвөрмөц сайхан байгалийн өнгө үзэмж тэрчлэн хүн ардынх нь ёс заншилийг нийт 400 гаруй цагаар танилцуулж, маш олон сонсогч радиогоор сонссон ойлголтоороо энэ уралдаанд холбогдсон асуултад хариулсан байна.
Уралдаан үргэлжилж байсан хугацаанд 142 улс орноос ирүүлсэн 670 мянга гаруй ширхэг хариулт авсан байна. Монгол улсын Самданмөнхий Баатар зэрэг гадаадын 10 сонсогч тусгай байранд шалгарлаа. Тусгай байранд шалгарсан эдэгээр сонсогч 6-ны өдөр Сычуань орж нэг долоо хоног үзэн танилцах болно.\Суравалжлагч Номиннарс,Алтаннавч\
|