Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чин Ган 5-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хоёр орны армийн солилцоо, харилцан итгэлцэлгийг нэмэгдүүлэхэд сайн сайхан нөхцөл хангахын төлөө Хятад Япон хоёр тал идэвхтэй чармайлга гаргахыг хүсэж байна гэжээ.
Японы Батлан хамгаалалтын шинэ сайд Койке Юрико Тайвань районы экс удирдагч Ли Дэн хүйтэй нягт харилцаатай байсан гэж японы хэвлэл мэдээлэлийн мэдээлж байсанд хятадын тал ямар үнэлгээ хийх бэ гэсэн сэтгүүлчийн асуултад Чин Ган хариулж хэлэхдээ, ямар хүн, ямар нам бүлэг, улс төрийн ямар үзэлт, хандлагатай байсан ч Засгийн газартаа тушаал хариуцах, ялангуяа өндөр албан тушаал хариуцахад хүрвэл улс орныхоо ашиг сонирхол, хөрш оронтойгоо найрсаг хамтын ажиллагаа хамгаалах үүднээс үүрэг хариуцлагаа гүйцэтгэх хэрэгтэй. Хятад Японы харилцаанд гарсан сайн сайхан болох хандалгыг хамгаалан хөгжүүлэхийг Хятадын тал хүсэж байна. үүний гол угтвар нөхцөл нь Тайваний асуудлыг зохистой зохицуулах явдал болно. Энэ нь хоёр орны улс төрийн үндэс суурь тул юм. Японы тал Хятад Японы улс төрийн гурван баримт бичигд хийсэн амлалтаа хэрэгжүүлэхийг хүсэж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав\
|