• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-06 16:36:19    
2007´ зохиогчийн эрхийн асуудлаархи олон улсын чуулга уулзалт Бээжинд болно

Хятадын Олон Улсын Радио

       Сурвалжлагч 6-ны өдөр Хятадын Зохиогчийн Эрхийн Үндэсний Газраас мэдээлснээр, 2007´ зохиогчийн эрхийн асуудлаархи олон улсын чуулга уулзалт энэ сарын 18-ны өдөр Бээжинд болох юм байна.

       Уг чуулга уулзалтад олон улсын байгууллага болон Хятад, Америк, Европын Холбоо, Өмнөд Солонгос, Япон, Сингапур зэрэг улс орон, газар нутгийн Засгийн газрын албаны хүмүүс, аж ахуйн салбарын төлөөлөгч болон эрдэмтэн мэргэжилтэн нар оролцож, "Интернетийн ажил төрлийн зохиогчийн эрхийн хамгаалалт", "Сүлжээний зохиогчийн эрхийг хамгаалахад хуулийн засаглалын орчин ахуй бүрдүүлэх" зэрэг асуудлуудыг авч хэлэлцэх болно.

       Уг чуулга уулзалтыг Хятадын Зохиогчийн Эрхийн Үндэсний Газар болон Дэлхийн Оюуны Өмчийн Эрхийн Байгууллага хамтаар зохион явуулна. Эдийн засгийн даяаршил болон шинжлэх ухаан техник түргэн хөгжиж байгаа нөхцөлд зохиогчийн эрхийг хамгаалахад тулгарч буй том том асуудлуудыг авч хэлэлцэхийн тулд, ийм чуулга уулзалтыг 2006 оноос хойш жил бүр нэг удаа зохион явуулах болсон юм. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\