5-ны өдрийн 20 цаг 8 минутад Хятад улс Шичангийн дагуул хөөргөх төвөөс "Чанжэн 3-р Б" Зөөгч пуужингаар "Жүн Шин 6B" холбооны дагуулыг амжилттай хөөргөж сансрын уудамд хүргэлээ.
"Жүн Шин 6B" холбооны дагуулыг Францын компани судлан үйлдсэн юм. Уг дагуул 15 жил ажиллаж чадна. "Жүн Шин 6B" холбооны дагуул нь радио телевизийн программ дамжуулахад сайн чанартай үйлчилгээ үзүүлэх юм байна.
"Жүн Шин 6B" холбооны дагуулыг хөөргөсөн нь Хятад улс Чанжэн хэмээх зөөгч пуужингаар 101 дахь удаагаа хөөргөлт хийж байгаа болно. \О.Дарамбазар орчуулж. Л.Буянтогтох хянав\
|