• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-06 17:35:07    
Залуучуудын олимпийн наадмыг 2010 оноос эхлэн зохион байгуулна

Синьхуа Агентлаг

     Гватемал хотод болсон 119 дэх удаагийн олон улсын олимпийн хорооны бүгд хурал орон нутгийн цагаар 7-р сарын 5-ны өдөр тогтоол гаргаж, залуучуудын олимпийн наадмыг 2010 оноос эхлэн явуулна гэжээ.

      Залуучуудын олимпийн наадамд 14-өөс 18 насны хүүхэд залуучууд оролцоно. Ззалуучуудын олимпийн наадамд оролцох тамирчдын тоог 3200 орчим хүнээр хязгаарлаж, зуны наадам нь 12 хоногоос хэтрэхгүй байж, өвлийн наадмыг 9 хоног байлгахыг Олон улсын олимпийн хорооны дарга Жаккүес Рогге санал болгосон байна.

      Энэ сараас эхлэн Олон улсын олимпийн хороо нь 2010 оны залуучуудын олимпийн наадмыг эрхлэн явуулах хотын саналыг авах юм байна. Олон улсын олимпийн хороо нь шуудангаар санал хурааж 2008 оны 2-р сард анхны зуны наадмыг зохион явуулах хотыг сонгон гаргаж, 2009 оны 1-р сард 2012 оны өвлийн наадмыг зохион явуулах хотыг шийдэх юм байна. \Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав\