
Сурвалжлагч Хятадын иргэний хэрэг эрхэлсэн засаг захиргааны Яамнаас мэдээлснээр, 8-ны өдрийн 16 цагийн бүртгэлээр, Хятадын өмнөд нутагт болсон үер усны гамшигт Жянсү, Аньхүй, Хүвэй, Сы чуань, Чжүнчин, Шаньши 7 муж хот адил бус хэмжээгээр өртсөн байна. 16 сая гаруй хүн гамшигт нэрвэгдэж, 94 хүн эндэж, 25 хүн сураггүй алга болжээ. Гамшигт нэрвэгдсэн 550 мянган хүнийг яаралтай шилжүүлж, төвхнүүлж байна.

Энэ удаагийн үер нь 3 тэрбум 828 сая юаний эдийн засгийн шууд хохирол учруулсан байна. \Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав.\
|