Төв Засгийн газраас Түвдийг халамжилж, бүх Хятадынхан нь Түвдийг дэмжих тусгай бодлого хэрэгжүүлж, Түвдийн эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшлийг ахиуллаа гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Зэн Пэй-янь саяхан хэлсэн байна.
7-р сарын 5-7-ны өдрүүдэд Зэн Пэй-янь Түвдийн Лхас, Линжи зэрэг газруудын экологийн хамгаалалт, усны эрчим хүчээр цахилгаан гаргах төсөл, онцлог аж үйлдвэрийн хөгжил, хот суурины тохижуулалт байгуулалт, малчин тариачдын үйлдвэрлэл амьжиргааны байдалтай танилцсан бөгөөд Лхасаас Голмод хүрэх галт тэргээр Хөхнуур-Түвдийг холбосон төмөр зам дагуух экологийн хамгаалалт, нийгмийн аюулгүйн хамгаалалтын ажлын удирдлагын байдалтай танилцсан байна. \Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав.\
|