Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын бага хухал 9-ний өдөр Киргизийн нийслэл Бишкект болов.
Хуралд оролцсон Хятад, Орос, Киргиз, Казахстан, Тажикстан , Узбекстан зэрэг зургаан орны Гадаад хэргийн сайд нар тэмдэглэхдээ, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын зарчмыг баримтлан, уг байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч орнууттай харилцаагаа идэвхтэй хөгжүүлж, уг байгууллага болон Афганистаны холбоо авах ажлын хэсгийн цар хүрээг өргөтгөх ёстой гэжээ. Хуралд оролцсон Гадаад хэргийн сайд нар бас 8-р сард хуралдуулах гэж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний бага хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөг авч хэлэлцсэн бөгөөд уг хуралд өргөн барьж гарын үсэг зуруулах "сайн хөршийн урт хугацааны найрсаг хамтын ажиллагааны гэрээ" зэрэг холбогдох баримт бичгийн төслийг батлан зөвшөөрсөн байна. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|