Хятадын Хөдөө аж ахуйн яам яаралтай зар нийтэлж, одоо үер усны гамшигт хүнд нэрвэгдсэн мужууд гамшгийн дараах амьтны тахлаас сэргийлэх ажлаа үнэнхүү сайтар хийж, үерийн гамшгийн дараа амьтны тахал ихээр дэлгэрэхээс сэргийлэх хэрэгтэй гэж шаардсан байна.
Сүүлийн үе Хятадын төв өмнөд нутагт хүнд ноцтой үер усны гамшиг гарсан байна. Өнөө яг үерийн үе бөгөөд цаг агаар нэлээд халуун байгаа болохоор үерийн хугацаанд буюу дараа нь шүлхий, гоц халдварт шувууны ханиад, гоц халдварт гахайн тахал, цус сорох хорхойн өвчин зэрэг амьтны олон төрлийн өвчин хялбархан дэлгэрдэг юм. Хятадын Хөдөө Аж Ахуйн Яам нь үер усны гамшиг гарсан нутгийн мал эмнэлгийн салбарт хандан, гамшигт дайрагдсан ардыг зохион байгуулж, усанд живсэн мал шувууг зайлуулан, фермийг ариутгах ажлыг удирдан хийхийг шаардсан байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|