• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-16 16:14:29    
Хятадын хүүхэд залуучуудын төлөөлөгчид Орос орохоор мордлоо

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын шинжлэх ухаан техникийн нийгэмлэг болон Хятадын ард түмний гадаад орнуудтай найрамдлаар харилцах нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан Хятадын хүүхэд залуучуудын 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид, 16-ны өдөр Орос орж "Хятад Оросын хүүхэд залуучуудын шинжлэх ухаан техникийн соёлын солилцооны арга хэмжээ"-нд оролцохоор мордлоо.

     Энэ арга хэмжээ бол Хятад Оросын "Улсын жил"-ийн хугацаан дахь Хятад Оросын хүүхэд залуучууд хоорондын найрамдал хэлхээ холбоог цаашид бэхжүүлэх зорилго бүхий шинжлэх ухаан техникийн чухал ажиллагаа юм. Ирэх 10 хоногт, Хятадын хүүхэд залуучуудын төлөөлөгчид нь Оросын хүүхэд залуучуудын хамт баялаг сайхан тэмцээн, тоглоом болон шинжлэх ухаан техник, соёлын солилцооны ажиллагаа өрнүүлж, хамтдаа өөр өөрийн үндэстний өвөрмөц онцлог бүхийн уран сайхны программ тоглон үзүүлэх бөгөөд Оросын түүх, соёл, шинжлэх ухаан техникийн нэрт газруудтай танилцах болно.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\