• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-17 15:55:55    
Зургаан талын хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нар Бээжинд хүрэлцэн ирэв

Синьхуа Агентлаг

      Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай зургаан талын хэлэлцээнд оролцох гэж байгаа БНАСАУ, Америк, Орос, БНСУ, Японы төлөөөлгчдийн тэргүүн нар 17-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирж, 18-ны үдээс өмнө Бээжинд нээгдэх гэж байгаа 6-р ээлжийн зургаан талын хэлэлцээний тэргүүн нарын хуралд оролцох гэж байна.

      БНАСАУ, Америк, Орос, БНСУ, Японы төлөөөлгчдийн тэргүүн нар бол БНАСАУ-ын гадаад хэргийн орлогч сайд Ким Кие-Гван, Америкийн төрийн нарийн бичгийн даргын туслах Хилл, Оросын гадаад хэргийн яамны тусгай элч Рахмани, БНСУ-ын Гадаад харилцаа худалдааны яамны орлогч сайд Чинь Инг воо, Японы Кеничиро Сасае болно.

      Зургаан талын хэлэлцээний тэргүүн нарын хурлыг хоёр хоног хуралдуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжийн үйл ажиллагаатай холбогдсон хэргийг авч хэлэлцэж үүний дараа нь дараачийн үйл ажиллагааг авч хэлэлцэх болно. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч ЧинГан тун саяхан тэргүүн нарын хурал нь хаалттай явагдах болно.

     Холбогдох талууд Солонгосын цөмийн асуудал, зургаан талын хэлэлцээний ахиц зэрэг харилцан сонирхож байгаа асуудлыг авч хэлэлцэх болно. Хятадын тал бусад талуудтай хамтаар чармайж, хурлын нааштай түлхэн ахиулах болно гэж мэдэгдсэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Пэрлаймаа хянав.\