Солонгосын хойгийн цөмйин асуудлаарх зургаан талын хэлэлцээний БНАСАУ-ын төлөөлөгчидийн тэргүүн, БНАСАУ-ын гадаад хэргийн яамны сайдын орлогч Ким Гуе гуан 18-ны өдөр Бээжинд болох Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хуралд оролцохоор 17-ны үдээс өмнө Бээжинд хүрэлцэн ирлээ.
Ким Гуе гуан Пхеньянаас мордохоос өмнө сурвалжлагчид хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүний энэ удаагийн хурлыг амжилтад хүргэхээр БНАСАУ-ын тал чармайх болно гэжээ. Анхан шатны үйл ажиллагаа хэрэгжиж, одоо хоёр дахь шатны үйл ажиллагаа шаардагдаж байна. Хоёр дахь үе шатны үйл ажиллагааны харалт, энэхүү үйл явц дахь талуудын гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагааны дэс дараа зэрэг нь энэ удаагийн төлөөлөгчдийн тэргүүний уулзалтаар ярилцах асуудал болно гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|