БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө, Ерөнхий Сайд Вэнь Жябао 18-ны өдөр Бээжинд Туркменстаны Ерөнхийлөгч Гурбангули Бердимухаммедовтой тус тус уулзсан байна.
Уулзалтын үеэр, Ү Бангүө хэлэхдээ, Хятад Туркменистан хоёр орон найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа цаашид бэхжүүлэн хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд сүүлийн үе гарын үсэг зурсан нь хоёр орны харилцааны ирээдүйн хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой үйл хэрэг боллоо гэжээ.
Вэнь Жябао уулзалтын явцад тэмдэглэхдээ, Хятад Туркменстан худалдаа, эдийн засаг нь харилцан нөхвөрлэх чанартай, хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн уудам байгаа болохоор, хоёр тал гарын үсэг зурсан холбогдох хэлэлцээрүүдээ шуурхай хэрэгжүүлж, Хятад Туркменстаны байгалийн хийн хоолойн барилгын төслийн хэрэгжилтийг түргэтгэж, эхрчим хүчний салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааны урт хугацааны харилцаа тогтоох ёстой юм гэж хэлсэн байна.
Бердимухаммедов хэлэхдээ, Туркменстан Хятад хоёр орны найрсаг харилцааг байнга ахиулах нь Туркменстанны ард түмний хүсэл эрмэлзэл мөн, мөн ч Туркменстаны Засгийн газрын хэлбэрэлтгүй бармтлах бодлого юм гэжээ.\Уртнасан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|