Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын хэлэлцээний төлөөлөгчид 17-нд Бээжинд бүгдээрээ хүрэлцэн ирлээ. 6 талын хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал 18-ны үдээс хойш Бээжинд болох юм байна.
БНАСАУ, Америк, Орос, БНСУ, Япон 5 талын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн ирсний дараа хэлэхдээ: 2,13-ны хамтын баримт бичгийг хэрэгжүүлэх нь энэ удаагийн төлөөлөгчдийн тэргүүн нарын хурлын гол зорилт болно. Дараагийн шатанд Хойд Солонгосын цөмиийн төхөөрөмжийн чадлыг хүчингүй болгох, хойд Солонгосын тал цөмийн төлөвлөгөө бүхнийг мэдүүлэхийг голдуу авч хэлэлцэх болно гэжээ.
Энэ удаагийн төлөөлөгчдийн тэргүүн нарын хурлын хуралдсан ашигтай талын нэг нь Хойд Солонгос саяхан Ионбений цөмийн төхөөрөмжөө хааснаа нотолсон явдал болно. Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Лю Жяньчжао 17-нд хэлэхдээ: БНАСАУ Ионбений цөмиийн төхөөрөмжөө хаасныг Хятадын тал сайшааж байна. Хамтаар хүчин чармайлт гаргаж, амлалтуудаа нухацай хэрэгжүүлж, 2,13-ны хамтын баримт бичгийг шуурхай тал бүрээр тэнцвэртэй хэрэгжүүлэхээр чармайхыг талуудад хүсч байна гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|