• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-07-18 15:36:13    
Хятад улс сүлжээний зохиогчийн эрхийг хамгаалах түвшингээ цаашид дээшлүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын хэвлэл мэдээллийн ерөнхий газрын дарга, Зохиогчийн эрхийн үндэсний газрын дарга, ноён Лю Биньже 18-нд Бээжинд хэлэхдээ: Хятадын холбогдох салбар ажлаа цаашид эрчимжүүлж, сүлжээний зохиогчийн эрхийг хамгаалах түвшингээ дээшлүүлэхээр чармайна гэжээ.

     Лю Биньже мөн өдөр болсон 2007 оны олон улсын зохиогчийн эрхийн чуулга уулзалтад хэлэхдээ:

     Энэ онд Хятад улс сүлжээнээс хулгайлан хэвлэхэд цохилт өгөх арга хэмжээ зохион байгуулж, сүлжээний зах зээлийн дэг журмыг сайжруулна. Бие даасан оюуны өмчийн эрхтэй, өрсөлдөх хүчин чадалтай давуу талтай зохиогчийн эрхтэй үлгэр жишээ аж ахуйн нэгжүүдийг бэлтгэн гаргана. Үүний эрэгцээ Хятад улс өмнөхтэйгээ адил холбогдох орнууд болон олон улсын байгууллагуудтай хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, сүлжээний оюуны өмчийн эрхийг хамгаалж, хүн төрөлхтний соёл иргэншлийг ахиулахар хамтаар чармайна гэжээ. \Баясгалан орчуулж, Буян хянав\